FOR SHORT INFORMATION IN ENGLISH FOLLOW THE LINK
“Алсын хараа - 2050” Монгол улсын урт хугацааны хугацааны хөгжлийн бодлогын үндсэн бичиг баримтад амьдрах таатай орчин нөхцөл бүхий хот суурин газрыг хөгжүүлэх чиглэлээр дараах үзэл баримтлал туссан. Үүнд:
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нь Монгол Улсын нийт газар нутгийн 0,32% буюу 5015 км2 талбайг эзлэх боловч улсын нийт хүн амын 52% оршин амьдардаг, дотоодын нийт бүтээгдэхүүний 75% үйлдвэрлэдэг онцлогтой.
URGENT төсөл нь хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал, ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжих, тэдгээрт чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулалт, боловсон хүчний чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн.
Энэ платформ нь Төслийн үйл ажиллагааг нийтэд түгээх, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, мөн төслийн үр дүнгийн тогтвортой байдал, ашиглалтыг хангах зорилготой. Төслийн хүрээнд Хамтран ажиллах санамж бичгийн үндсэн дээр цаашдын хамтын ажиллагааг дэмжихийг зорьж байна.
Энэхүү платформ дээр Төслийн түншүүд болон оролцогч талууд ногоон, цэнхэр дэд бүтцийг хөгжүүлэх замаар хотын тогтвортой байдлыг бэхжүүлэх, хотын амьжиргааг сайжруулахад чиглэсэн холбогдох материал, мэдлэг, туршлагаа хуваалцана.
Энэхүү цахим орчин нь бидний хамтын ажиллагааг бэхжүүлж, хотын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хотын тэсвэрлэх чадварыг сайжруулахад хэрэгтэй мэдлэг, туршлага, баримт бичгийн цуглуулга болгохыг Төслийн зүгээс хүсэж байна.
URGENT төслийн Оролцогч талуудын интерактив платформ нь сонирхсон бүх байгууллага, хүмүүст нээлттэй. Хэрэв та платформд нэгдэж, Төслийн түншүүд болон сонирхогч талуудтай хамтран ажиллахыг, мэдээллээ хуваалцахыг хүсвэл Arjan de Groot (Герман улсын Мартин-Лютер их сургууль) болон Төслийн Монгол талын зохицуулагч О.Алтансүхтэй (Монгол улсын их сургууль)-тай холбоо барина уу. Мөн таныг тус Төслийн Facebook группт нэгдэхийг урьж байна.
Хүндэтгэсэн,
URGENT төслийн баг
The URGENT’s aim is to promote green & blue infrastructure and nature-based solutions (GBI & NBS) for resilient, climate-friendly, and livable cities in India and Mongolia through ICT-enhanced tertiary education linked to labor markets & wider stakeholder circles. This platform aims to disseminate the Project activities, promote collaboration between stakeholders, and ensure the sustainability and use of project results. We intend to support further cooperation on the basis of the Letter of Intent within the framework of the project. On this platform, the Project partners and stakeholders will share relevant materials, knowledge and experiences aimed at strengthening urban sustainability and improving urban livelihoods through the development of green and blue infrastructure.
Бүртгэлтэй сонирхогч талууд:
№ |
Сонирхогч талууд |
Хамтрах |
Цахим |
1. |
Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв |
||
2. |
“Грийн Академи” ТББ |
- |
|
3. |
МУИС, Тогтвортой хөгжлийн хүрээлэн |
||
4. |
ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн |
||
5. |
“Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн |
||
6. |
“Мянган угалзат” ОНӨҮГ |
- |
|
7. |
Сурах чадварыг бэхжүүлэх төв |
- |
|
8. |
“Тришвил” ХХК |
- |
|
9. |
“Гарден сити” ХХК |
||
10. |
“Монголын ландшафтын архитектур судлалын холбоо” ТББ |