Home Stakeholder Platform URGENT stakeholder platform in Mongolia

URGENT төслийн хүрээнд хөгжүүлж буй Оролцогч талуудын интерактив платформд тавтай морилно уу.


URGENT төсөл нь хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал, ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжих, тэдгээрт чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулалт, боловсон хүчний чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн.

Энэ платформ нь Төслийн үйл ажиллагааг нийтэд түгээх, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, мөн төслийн үр дүнгийн тогтвортой байдал, ашиглалтыг хангах зорилготой. Төслийн хүрээнд Хамтран ажиллах санамж бичгийн үндсэн дээр цаашдын хамтын ажиллагааг дэмжихийг зорьж байна.

Энэхүү платформ дээр Төслийн түншүүд болон оролцогч талууд ногоон, цэнхэр дэд бүтцийг хөгжүүлэх замаар хотын тогтвортой байдлыг бэхжүүлэх, хотын амьжиргааг сайжруулахад чиглэсэн холбогдох материал, мэдлэг, туршлагаа хуваалцана.

Энэхүү цахим орчин нь бидний хамтын ажиллагааг бэхжүүлж, хотын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хотын тэсвэрлэх чадварыг сайжруулахад хэрэгтэй мэдлэг, туршлага, баримт бичгийн цуглуулга болгохыг Төслийн зүгээс хүсэж байна.

URGENT төслийн Оролцогч талуудын интерактив платформ нь сонирхсон бүх байгууллага, хүмүүст нээлттэй. Хэрэв та платформд нэгдэж, Төслийн түншүүд болон сонирхогч талуудтай хамтран ажиллахыг, мэдээллээ хуваалцахыг хүсвэл Arjan de Groot (Герман улсын Мартин-Лютер их сургууль)-тай холбоо барина уу. Мөн таныг тус Төслийн Facebook группт нэгдэхийг урьж байна.


Хүндэтгэсэн,
URGENT төслийн баг


+